Байшин амьсгалах ёстой юу?

Та хэрвээ хувийн амины орон сууц барихаар судалж байсан бол “Байшин амьсгалах ёстой” гэсэн үгийг олон удаа сонссон байх. Дулаалгын материалууд сонирхож үзсэн бол бүүр их сонссон байх ёстой. Энэ юу гэсэн үг болох талаар бодож үзэцгээе.

Дээврийн дулаан алдагдал

Барилгын бусад хийц, хэсэгтэй харьцуулахад дээвэр нь нэг талаас гадаа цаг агаарын, нөгөө талаас дотор агаарын нөлөөлөлд хамгийн их өртдөг хийц тул түүнд тавигдах шаардлагуудыг мэдэж, анхнаас нь хийц, төлөвлөлтийг зөв сонгох нь чухал. Хүмүүс дээврийн дулаалгыг төдийлэн анхаардаггүй. Гэтэл ердийн барилгад дээврийн дулааны алдагдал 15-20% хувь байдаг тул дулаан тусгаарлалтыг сайжруулснаар халаалтын зардлыг мэдэгдэхүйц…