шүршдэг хөөс ба чулуун хөвөн дулаалга

[Шүршдэг хөөс] ба [чулуун хөвөн, шилэн хөвөн, эрдэст хөвөн]

БОДИТ БАЙДАЛ БА ЭНДҮҮРЭЛТ.Отгонтөмөр : Сүүлийн үед полиуретан шүршдэг хөөсний талаар буруу ойлголт төрүүлэхүйц олон мэдээлэл цацагдаж, дулаалгын материал сонголтонд буруугаар нөлөөлж байгаа учир дулаалгын материалуудын талаар мэдээллийг мэргэжлийн талаас нь бодитоор тайлбарлаж, эндүүрлийг арилгах үүднээс ээлжит нийтлэлээрээ та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. ЭНДҮҮРЭЛ #1: Дулааны эсэргүүцэл нь ижил түвшинд байхад дулаалгууд адилхан. БОДИТ…

өвлийн байшин

2018 оны өвөл

Намайг хүүхэд байхад байгал дэлхий маань ямар ч сайхан, хүн зон нь ямар ч хүнлэг байсан юм бэ гэж надад хааяа бодогддог юм. Бямба гарагт бороо ороход хөгшчүүл бямбын бороо бямбадаа гэж хэлэхэд яг л долоо хоног бороо шивэрч бямба гарагтаа л тэнгэр цэлмэдэгсэн.

гэрчулуу шүршдэг хөөс хаус аос

Маш үнэтэй хэрнээ үнэгүй зөвлөгөө

Би бээр барилгын салбартай ажил амьдралаа холбоод 16 жилийг ардаа орхижээ. Энэ олон жилүүдэд ихэвчлэн хувийн орон сууцнууд барьж ашиглалтанд өгч байсан байх юм. Нэгэн өвлийг ардаа орхиод л бөөн туршлага сургамж нэмэгддэг юм. Яагаад гэвэл барьсан барилгын маань төлөвлөлт нь буруу, материалын сонголт нь буруу, чанаргүй гүйцэтгэл гээд л бүх муу талууд нь өвлийн хүйтэнд илэрнэ дээ. Гэхдээ энэ бүхэн маань ирээдүйн барилгуудад маань бөөн сургамж туршлага болон улам сайжирч төлөвлөгддөг. 16 жилийн өмнө барьсан барилгаа одоо харахаар инээдтэй, гунигтай, хөгжилтэй санагддаг.

Байшин амьсгалах ёстой юу?

Та хэрвээ хувийн амины орон сууц барихаар судалж байсан бол “Байшин амьсгалах ёстой” гэсэн үгийг олон удаа сонссон байх. Дулаалгын материалууд сонирхож үзсэн бол бүүр их сонссон байх ёстой. Энэ юу гэсэн үг болох талаар бодож үзэцгээе.

Дээврийн дулаан алдагдал

Барилгын бусад хийц, хэсэгтэй харьцуулахад дээвэр нь нэг талаас гадаа цаг агаарын, нөгөө талаас дотор агаарын нөлөөлөлд хамгийн их өртдөг хийц тул түүнд тавигдах шаардлагуудыг мэдэж, анхнаас нь хийц, төлөвлөлтийг зөв сонгох нь чухал. Хүмүүс дээврийн дулаалгыг төдийлэн анхаардаггүй. Гэтэл ердийн барилгад дээврийн дулааны алдагдал 15-20% хувь байдаг тул дулаан тусгаарлалтыг сайжруулснаар халаалтын зардлыг мэдэгдэхүйц…