Задгай бүтэцтэй шүршдэг хөөсөн дулаалга нь даац авахгүй хана, дээврийн дулаалганд зориулагдсан ба аливаа барилгын хөдөлгөөнд хананаас ховхрохгүй, хагарахгүй давуу талтай. Үндсэн түүхий эд болох полиол нь ОХУ-ын «ЭКОТЕРМИКС 600 EURO» буюу Евро стандартын усан суурьтай эко бүтээгдэхүүн. A түүхий эд болох изо нь Герман улсын BASF брэндийн бүтээгдэхүүн.