ПОЛИУРЕТАН ГЭЖ ЮУ ВЭ?

Полиуретан хөөс нь полиол болон изоцианатын эксотерм урвалын дүнд гаргаж авдаг битүү, задгай бүтэцтэй дулаалга юм. Тусгай тоног төхөөрөмжөөр 2 бодисыг хольж шууд барилгын талбай дээр шахаж хэрэглэнэ. Урвалын эцэст хөөс нь 3-5 секундэнд биежиж хатуурдаг.  Шүршигч буугаар хэдэн давхар шүршиж хэрэглэнэ. Хавтгай, налуу дээвэр, тааз, хана, шал зэрэг бүхий л хаших хийцэд шууд наалдана.

ENERGY.GOV САЙТЫН СУДАЛГАА

1977 онд үүсгэн байгуулагдаж тасралтгүй эрчим хүчний судалгаа хийсээр байгаа агентлагийн energy.gov сайтад нийтлэгдсэн “Полиуретан шүршдэг хөөсөөр дулаалсан байшинтай иргэдээс авсан судалгаа”-ны үр дүнг танилцуулж байна

www.energy.gov

УРИА : Эрчим хүчээ хэмнэ, мөнгөө хэмнэ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Ахиад байшинтай болбол полиуретан хөөсөн дулаалгатай байшинтай болно - 98%
Хамаатан садан, найз нөхөддөө полиуретан хөөсийг санал болгоно - 92%
Тоос шороо маш багатай байгааг мэдэрсэн - 90%
Тоосны харшил хөдлөхгүй, хамар битүүрэхгүй байгаа - 88%
Гэрт хортон шавьж, аалз үүрлэхгүй байгаа нь мэдрэгдсэн - 86%
Урсгал зардал, халаалтын зардал эрс бага байна - 86%
Гадаах дуу чимээ бага мэдрэгддэг - 82%

ЯАГААД ШҮРШДЭГ ХӨӨСӨН ДУЛААЛГА ГЭЖ?

huntsman building solutions mongolia

Бид 2005 оноос Амины орон сууц барьж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2007 онд бие даасан компани болж Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон АОС барьж тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Энэ хугацаанд бид Монголын зах зээл дээрх бүхий л дулаалгын материалыг ашиглаж байшинг дулаалж, дулаан алдагдлын шинжилгээ, битүүмжлэлийн туршилтуудыг хийж үзсэн ба шүршдэг хөөсөн дулаалгыг гүйцэх чанар, эдэлгээтэй бүтээгдэхүүн байгаагүй юм.

Полиуретан шүршдэг хөөсөн дулаалга нь бидний дулаан алдагдалгүй байшин барих чин хүсэлд хамгийн тохирсон бүтээгдэхүүн байсан учир бид хамгийн чанартай, хамгийн шилдэг түүхий эдийг КАНАД, ОХУ-аас оруулж ирж байгаа билээ.

МОНГОЛ, КАНАД, СИБИРЬТ ТУРШИГДСАН ЧАНАР

Бид Монголын зах зээл дээрх бүхий л төрлийн түүхий эдийг ашиглаж үзсэн туршлагатай. ОХУ, КАНАД түүхий эд нь чанар, эрүүл мэнд, насжилт, дулаан хадгалалтаараа илүү гэдэг нь туршилтаар нотлогдсон.

ISO стандартаар үйлдвэрлэгддэг чанартай түүхий эдийг шууд үйлдвэрлэгчээс нь танд хүргэж байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ

Полиуретан шүршдэг хөөс нь 10кг нягтаас 120 кг хүртэл нягттайгаар үйлдвэрлэгддэг. Эдгээр нь бүгд зориулалтаараа ялгаатай байдаг.

Хөөсний шинж чанар 10 кг нягттай хөөс 20 кг нягттай хөөс 40 кг нягттай хөөс
Зориулалт Хана, дээвэр буюу даац авахгүй дулаалганд Хана дээвэр шалны дулаалганд Ашиглалттай дээвэр, суурийн булалтанд
Нягт 9-12 кг/м3 18-22 кг/м3 40-45 кг/м3
Хөөсний бүтэц Задгай бүтэцтэй Битүү бүтэцтэй Битүү бүтэцтэй
Хөөс болох хугацаа 2-7 сек 2-7 сек 2-7 сек
Галын хамгаалалт G2 /Галд тэсвэртэй/ G2 /Галд тэсвэртэй/ G2 /Галд тэсвэртэй/
Даралт тэсвэрлэх чадвар (10%-ийн даралт) >10 [кПа] >120 [кПа] >150 [кПа]
Үйлдвэрлэгч ОХУ ОХУ ОХУ

АНУ-ЫН HUNTSMAN БРЭНДИЙН АЛБАН ЁСНЫ ДИЛЛЕР

Манай компани нь 2017 оноос ОХУ-ын Санкт-Петербург хотын Экотермикс компанид ажилчдаа полиуретан хөөс шахах сургалтанд хамруулж, Сибирийн хүйтэн цаг агаарт туршигдсан, дулаан тусгаарлалтын хамгийн шилдэгт тооцогдсон Экотермикс компанийн шүршдэг хөөсөөр Монголын цаг агаарт шахахад хамгийн тохиромжтойг сонгон хамтарч ажиллаж байна.

2019 оноос Канадын АЙСИНИН (ICYNENE) брэндийн хөөсөөр шүршиж эхэлсэн ба Айсинин компани нь АНУ-ын HUNTSMAN компанитай нэгдсэнээр бид Дэлхийн #1 шүршдэг хөөсөн дулаалгын Монгол дахь албан ёсны диллер болсон билээ.

HUNTSMAN - АЙСИНИН хөөсний давуу талууд

  • Усан суурьтай эрүүл мэндэд хоргүй түүхий эд
  • Озоны давхаргад нөлөөлдөггүй эко бүтээгдэхүүн
  • Батлагдсан сертификат, тохирлын гэрчилгээ, туршилтын үр дүнгүүд
  • Галд тэсвэртэй ЕХ-ийн тохирлын гэрчилгээ
  • Хамгийн хямд үнэ (1 куб.м – 440,000₮)
  • 10+ жилийн туршлага, Орост бэлтгэгдсэн мэргэжлийн хамт олон таныг хүлээж байна

Канад түнш Монголд

ПОЛИУРЕТАН ШҮРШДЭГ ХӨӨС VS. БУСАД ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ

Дэлхий даяараа хүний амьсгалын замд хортой нөлөө үзүүлдэг (шилэн хөвөн), гал дэмждэг (EPS хөөс), дулаан тусгаарлалт муу бүхий л дулаалгын материалуудаас татгалзаж байна. Полиуретан хөөс дулаан тусгаарлалт хамгийн өндөр, гал дэмждэггүй, хүний биед хор нөлөө үзүүлдэггүй нь туршилтаар тогтоогдсон учир Европын орнуудад полиуретанаар дулаалсан, дулаан алдагдалгүй байшинд мөнгөн дэмжлэг үзүүлэх хүртэл шийдвэр гаргасаар байгаа юм. Учир нь дулаан алдагдалгүй байшин нь агаарын бохирдлыг бууруулах, төвийн эрчим хүчний зардлыг хэмнэх, цахилгааны зардлыг бууруулах, дэд бүтцийг хялбараар шийдэх макро эдийн засгийн олон талын ач холбогдолтой.

Полиуретан шүршдэг хөөс маш олон талаараа давуу болохыг доорх хүснэгтээс харна уу.

Мөн та манай захирлын бэлтгэсэн мэргэжлийн зөвлөгөөг энэхүү холбоосоор орж уншиж танилцаарай.

[ШҮРШДЭГ ХӨӨС] БА [ЧУЛУУН ХӨВӨН, ШИЛЭН ХӨВӨН, ЭРДЭСТ ХӨВӨН]

STYROFOAM
MINERAL WOOL
PPU
PENOPLEX
BASALT
ХӨӨСӨНЦӨР
ЭРДЭСТ ХӨВӨН
ПОЛИУРЕТАН ХӨӨС
ПЕНОПЛЕКС
ЧУЛУУН ХӨВӨН
LIFETIME
НАСЖИЛТ
7 – 9 YEARS 8 – 10 YEARS 50 YEARS 7 – 9 YEARS 12 – 25 YEARS OLD
7-9 жил 8-10 жил 50 ЖИЛ 7-9 жил 12-25 жил
Under the influence of moisture and oxygen, it oxidizes and breaks down In ideal conditions, with all requirements met In the absence of exposure to direct sunlight (ultraviolet) Under the action of oxygen, it oxidizes and collapses, turning into porridge. In ideal conditions, with all requirements met
Чийг, хүчилтөрөгчийн нөлөөгөөр исэлдэж бутарч унадаг. Туйлын сайн нөхцөлд, бүх нөхцөл хангагдсан орчинд. Шууд нарны тусгалгүй нөхцөлд (хэт ягаан туяагүй) Хүчилтөрөгчийн нөлөөгөөр исэлд орж агшина. Туйлын сайн нөхцөлд, бүх нөхцөл хангагдсан орчинд.
ENVIRONMENTAL FRIENDLINESS
Байгаль орчинд ээлтэй байдал
OXIDIZED CARCINOGENIC DUST ECO-FRIENDLY 100% OXIDIZED FORMALDEHYDE AND PHENOL
Исэлдэж, зэврэлт үүсгэх Хорт хавдар үүсгэгч тоосонцор 100% байгальд ээлтэй Исэлдэж, зэврэлт үүсгэх Формальдегид ба фенол карбоны хүчил
reacts with oxygen and oxidizes, releasing styrene, benzene, formaldehyde, toluene, etc. getting into the lungs, it is not blown back by the currents of exhaled air Certified in the Mongolia, Russian Federation for insulation of residential and industrial premises; complies with MNS, GOSTs, SANPIN and SNIP reacts with oxygen and oxidizes, releasing styrene, benzene, formaldehyde, toluene, etc. the technology of bonding its fibers together is based on the use of harmful resins
Хүчилтөрөгчтэй исэлдэж, стирол, бензол, формальдегид, толуол г.м ялгардаг Уушгинд орж зоогддог ба буцаад амьсгал гаргахад үлээгдэж гардаггүй. Монгол Улсын стандартад нэвтэрч, Амины болон иргэний барилгад ашиглахад зөвшөөрөгдсөн. Хүчилтөрөгчтэй исэлдэж, стирол, бензол, формальдегид, толуол г.м ялгардаг Шөрмөсөн утсыг хооронд нь нийлүүлэх технологи нь хортой резинүүдийг ашигладаг.
THERMAL CONDUCTIVITY
ДУЛААН ДАМЖУУЛАЛТ
0.04 – 0.05 0.045 – 0.055 0.022 – 0.25 0.04 – 0.05 0.04 – 0.05
(м2С/Вт) (м2С/Вт) (м2С/Вт) (м2С/Вт) (м2С/Вт)
Excluding heat loss at joints (increases with each temperature change from – to +) Excluding heat loss at joints (increases with each temperature change from – to +) In addition to amazing thermal conductivity, there are no joints, cold bridges, dew points Excluding heat loss at joints (increases with each temperature change from – to +) Excluding heat loss at joints (increases with each temperature change from – to +)
Залгаасууд дээр дулаан алдагдал нь өндөр байдаг (температурын зөрүү ихсэх тусат улам илүү дулаан алддаг) Залгаасууд дээр дулаан алдагдал нь өндөр байдаг (температурын зөрүү ихсэх тусат улам илүү дулаан алддаг) Маш бага дулаан алдагдлаас гадна гадаргууд бүрэн наалдана, зай залгаасгүй, дулааны гүүр үүсгэхгүй, хугарлын цэг үүсгэхгүй Залгаасууд дээр дулаан алдагдал нь өндөр байдаг (температурын зөрүү ихсэх тусат улам илүү дулаан алддаг) Залгаасууд дээр дулаан алдагдал нь өндөр байдаг (температурын зөрүү ихсэх тусат улам илүү дулаан алддаг)
THERMAL CONDUCTIVITY EQUIVALENT THICKNESSES
ИЖИЛ ДУЛААН ДАМЖУУЛАЛТТАЙ БОЛГОХ ЗУЗААНЫ ХЭМЖЭЭ
12 CM 15 CM 5 CM 12 CM 15 CM
FIRE SAFETY
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
COMBUSTIBLE INCOMBUSTIBLE SELF-EXTINGUISHING LOW COMBUSTIBLE INCOMBUSTIBLE
ШАТДАГ ШАТДАГГҮЙ ӨӨРӨӨ УНТАРДАГ БАГА ШАТДАГ ШАТДАГГҮЙ
One of the most flammable materials It is possible to insulate surfaces with temperatures up to 600-650 degrees. Flammable material; non-combustible; self-extinguishing, certificate of the Ministry of Emergency Situations of the Russian Federation In some cases additional processing is required It is possible to insulate surfaces with temperatures up to 600-650 degrees.
Маш шатамхай материалуудын нэг Үүгээр 600-650 цельсийн халуун гадаргууг дулаалж болно. B1-B3 үзүүлэлттэй, ОБЕГ-ийн дүгнэлттэй Заримдаа нэмэлт хамгаалалт шаардлагатай байдаг Үүгээр 600-650 цельсийн халуун гадаргууг дулаалж болно.
WORK TERM
АЖИЛЛАХ ХУРД
5 – 10 DAYS 5 – 10 DAYS 1 DAY 5 – 10 DAYS 5 – 10 DAYS
5 – 10 ӨДӨР 1 ӨДӨР 5 – 10 ӨДӨР 5 – 10 ӨДӨР

ПОЛИУРЕТАН ХӨӨСИЙГ ШАТААХ ТУРШИЛТ

ШҮРШДЭГ ХӨӨСНИЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ

[2022.05.11-ны өдрөөс мөрдөх үнэ]

Хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг өртгийг бууруулах тал дээр бид анхааран ажиллаж ОХУ, КАНАД-ын түншүүдтэйгээ ярилцсаар хамгийн хямд үнээр, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой боллоо.

OC 600Z INJECTION

00003
₮9 240 000
Бэлэн бараа
1
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл
Брэнд: Экотермикс
Нягт (кг/м3): 10-15
Галын зэрэг: Г2 (Гал дэмжихгүй)
Үлээгч бодис: Усан суурьтай
1 сет жин: 458 кг
1 сетийн гарц, м3: 15-22
Эсийн бүтэц: Задгай бүтэцтэй
Дулаан дамжуулалтын коэф. W/m K: 0.037
А,Б түүхий эдийг шүрших темп, °C: 35-45°C
А,Б түүхий эдийг шүрших харьцаа: 1:1

Ханын хөндий зайд шахаж дулаалах, мөн хэвэнд цутгаж дулаалга хийхэд хэрэглэнэ. Өндөр ба нам даралтын машинаар шахаж болно. Үндсэн түүхий эд болох полиол нь ОХУ-ын «ЭКОТЕРМИКС 600Z EURO» буюу Евро стандартын усан суурьтай эко бүтээгдэхүүн. A түүхий эд болох изо нь Герман улсын BASF брэндийн бүтээгдэхүүн.

Save this product for later