ПОЛИУРЕТАН ГЭЖ ЮУ ВЭ?

Полиуретан хөөс нь полиол болон изоцианатын эксотерм урвалын дүнд гаргаж авдаг битүү, задгай бүтэцтэй дулаалга юм. Тусгай тоног төхөөрөмжөөр 2 бодисыг хольж шууд барилгын талбай дээр шахаж хэрэглэнэ. Урвалын эцэст хөөс нь 3-5 секундэнд биежиж хатуурдаг.  Шүршигч буугаар хэдэн давхар шүршиж хэрэглэнэ. Хавтгай, налуу дээвэр, тааз, хана, шал зэрэг бүхий л хаших хийцэд шууд наалдана.

ENERGY.GOV САЙТЫН СУДАЛГАА

1977 онд үүсгэн байгуулагдаж тасралтгүй эрчим хүчний судалгаа хийсээр байгаа агентлагийн energy.gov сайтад нийтлэгдсэн “Полиуретан шүршдэг хөөсөөр дулаалсан байшинтай иргэдээс авсан судалгаа”-ны үр дүнг танилцуулж байна

www.energy.gov

УРИА : Эрчим хүчээ хэмнэ, мөнгөө хэмнэ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Ахиад байшинтай болбол полиуретан хөөсөн дулаалгатай байшинтай болно - 98%
Хамаатан садан, найз нөхөддөө полиуретан хөөсийг санал болгоно - 92%
Тоос шороо маш багатай байгааг мэдэрсэн - 90%
Тоосны харшил хөдлөхгүй, хамар битүүрэхгүй байгаа - 88%
Гэрт хортон шавьж, аалз үүрлэхгүй байгаа нь мэдрэгдсэн - 86%
Урсгал зардал, халаалтын зардал эрс бага байна - 86%
Гадаах дуу чимээ бага мэдрэгддэг - 82%

ОХУ-ЫН ЭКОТЕРМИКС КОМПАНИЙН АЛБАН ЁСНЫ ДИЛЛЕР

Манай компани нь 2017 оноос ОХУ-ын Санкт-Петербург хотын Экотермикс компанид ажилчдаа полиуретан хөөс шахах сургалтанд хамруулж, Сибирийн хүйтэн цаг агаарт туршигдсан, дулаан тусгаарлалтын хамгийн шилдэгт тооцогдсон Экотермикс компанийн Полиол (түүхий эд)-ээр Монголын цаг агаарт шахахад хамгийн тохиромжтойг сонгон хамтарч ажиллаж байна.

ОРОС ТҮҮХИЙ ЭДИЙН ДАВУУ ТАЛ

СЕРТИФИКАТ

ПОЛИУРЕТАН ШҮРШДЭГ ХӨӨС VS. ШИЛЭН/ЧУЛУУН ХӨВӨН

Дэлхий даяараа хүний амьсгалын замд хортой нөлөө үзүүлдэг (шилэн хөвөн), гал дэмждэг (EPS хөөс), дулаан тусгаарлалт муу бүхий л дулаалгын материалуудаас татгалзаж байна. Полиуретан хөөс дулаан тусгаарлалт хамгийн өндөр, гал дэмждэггүй, хүний биед хор нөлөө үзүүлдэггүй нь туршилтаар тогтоогдсон учир Европын орнуудад полиуретанаар дулаалсан, дулаан алдагдалгүй байшинд мөнгөн дэмжлэг үзүүлэх хүртэл шийдвэр гаргасаар байгаа юм. Учир нь дулаан алдагдалгүй байшин нь агаарын бохирдлыг бууруулах, төвийн эрчим хүчний зардлыг хэмнэх, цахилгааны зардлыг бууруулах, дэд бүтцийг хялбараар шийдэх макро эдийн засгийн олон талын ач холбогдолтой.

Полиуретан шүршдэг хөөс маш олон талаараа давуу болохыг доорх хүснэгтээс харна уу.

Мөн та манай захирлын бэлтгэсэн мэргэжлийн зөвлөгөөг энэхүү холбоосоор орж уншиж танилцаарай.

[ШҮРШДЭГ ХӨӨС] БА [ЧУЛУУН ХӨВӨН, ШИЛЭН ХӨВӨН, ЭРДЭСТ ХӨВӨН]

Бүтээгдэхүүн Шилэн/Чулуун хөвөн Полиуретан шүршдэг хөөс
Хэрхэн дулаан тусгаарладаг Чулууг бичил мяндсан хэлбэртэй болгож, хөвөн шиг бөөгнөрүүлснээр агаарыг дотроо хадгалдаг. Энэ нь дулаан дамжуулалтыг удаашруулна. Уур ус тусгаарлагч тавих шаардлагатай. Битүү бүтэцтэй, задгай бүтэцтэй 2 төрөл байдаг. Задгай бүтэцтэй хөөс нь дулаан, агаар дамжуулалтыг зогсоох, битүү бүтэцтэй хөөс нь агаар, чийг, дулаан дамжуулалтыг зогсооно.
Нягт (кг/м3) 60 – 120 10-50
Барилгын даацад үзүүлэх нөлөө Нягт ихтэй хүнд. Суулт өгч зай завсар гарна. Хөнгөн. Гадаргууд наалддаг учир даацыг нэмэгдүүлнэ.
Дулаан дамжуулалт К (Вт/мС) 0.033 – 0.050 0.022 (2-3 дахин бага)
Дулаан гадагшлуулахгүй байх коэффициент R 5см (м2С/Вт) 1.136 2.273 (2-3 дахин илүү)
R=2.3 байх зузаан (см) 10.1 5.0
1мкв/5см үнэ 12,000 – 17,125 30,000
Ижил дулаан тусгаарлалттай болох үнэ R=2.3 25,000 – 40,000 30,000
Суурилуулах үнэ  Суурилуулах үнэ ороогүй /Суурилуулах үнэ 1квм нь 10,000-аас эхэлдэг/  Тээвэрлэх, шүрших бүх үнэ орсон
Суурилуулах хугацаа Удаан, олон хүн хүч шаардлагатай Их хэмжээний талбайг 1 өдөрт шахах боломжтой
Нэмэлт зардал Овор ихтэй учир тээврийн зардал өндөр. Суурилуулах туршлагатай ажилтан шаардлагатай. Уур ус тусгаарлагч, тэлэгч, тогтоогч, ам дарж зөрүүлэх шаардлагатай. Ямар ч нэмэлт зардал гарахгүй
Агаарын битүүмжлэл Байхгүй Огт агаар, чийг нэвтрүүлэхгүй
Угсралт, суурилуулалт Хавтан хэлбэрээр хананд тогтооно. Мэргэжилтнээр шүршүүлнэ.
Галын аюул Гал дэмжихгүй Гал дэмжихгүй
Маш их хүйтэнд Хүйтрэх тусах дулаан дамжуулалт ихэснэ Дулаан дамжуулалт өөрчлөгдөхгүй
Насжилт 10-25 жил, үргэлж хуурай нөхцөлд +80 жил
Цаг хугацаа, уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй байдал Хуучрах тусам дулаан дамжуулалт ихэснэ. Ялангуяа чийг авах, нар салхинд удах тусам. Мөн доош суух, зай завсар гарах эрсдэлтэй. Шүршдэг полиуретан хөөс нь шууд гадаргууд бүрэн наалддаг учир хэлбэр хэмжээ, дулаан тусгаарлалтаа ямар ч нөхцөлд алдахгүй.
Давуу талууд – Хямд – Агаарын урсгал зогсоно.
– Чийг, уур, цан цохихгүй. Мөөгөнцөр ургахгүй.- Хортон шавьж үүрлэхгүй.
– Барилгын хийцийн даацыг нэмэгдүүлнэ.
– Насан туршийн, суулт, чанар алдалт байхгүй
– Тоос шороо, агаарын бохирдлыг нэвтрүүлэхгүй
– Халаалт, агааржуулалт, кондишний шаардагдах хэмжээ багасна

ЭКОТЕРМИКС ПОЛИУРЕТАН ХӨӨСИЙГ ШАТААХ ТУРШИЛТ

ШҮРШДЭГ ХӨӨСНИЙ ҮНЭ, ФИЗИК ШИНЖ ЧАНАР

[2019.10.01-ны өдрөөс мөрдөх үнэ]

Хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг өртгийг бууруулах тал дээр бид анхааран ажиллаж ОХУ, КАНАД-ын түншүүдтэйгээ ярилцсаар хамгийн хямд үнээр, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой боллоо.

Pricing table with an Table ID of "spf-oc-cc-price" is not defined.