
МУ-ын ЗГ-ын утааг бууруулах ажлын хүрээнд ирэх 5-н сараас эхлэн түүхий нүүрсийг УБ руу оруулахгүй, уурын зуух шинээр барихгүй байх шийдвэр гарлаа. Эхнээс нь уурын зуух барьсан ААН-үүдийг торгоод эхэлсэн. Тиймээс бид ирэх өвөл хэрхэн нүүрс түлэхгүйгээр дулаан өвөлжих вэ гэсэн маш хүндхэн асуудал урган гарч ирлээ. Идэр ес тачигнасан, шөнөдөө -40 градусаас хүйтэрдэг 30-аад хоногт бид илч сайтай Алагтолгой мэт нүүрсээ түлээд давчихдаг байсан бол одоо чадахгүй болох нь ээ. Дулаан алдагдал ихтэй байшингууд цахилгаанаар байшингаа халаахад хангалттай дулаан байж чадахгүй өвөлтэй золгох нь ээ. Тиймээс та энэ өвөл байшингийнхаа дулаан алдагдлыг заавал тодорхойлж, ирэх жил найдвартай дулаалж нүүрсгүй ч гэсэн дулаахан өвөлжихөд тань туслах зорилгоор энэхүү зөвлөгөөг бэлдэн хүргэж байна.
Та байшингаа илүү дулаахан болгоё гэвэл зуухныхаа хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлээд илүү дулаахан болж болно. Цахилгаан тень нэмж асаагаад илүү дулаан байж болно. Гэхдээ бид үнэхээр л утааг багасгая гэвэл байшингаа дулаан алдагдалгүй болгох зайлшгүй хэрэгтэй. Байшин тань дулаан алдагдалгүй болж байж л зарцуулах эрчим хүч багасна, түлэх мод нүүрс багасна, утаа багасна. Байшингаа дулаан алдагдалгүй болгосон бол та халаалтаа юугаар ч шийдэж болно. Дулаан алдагдалгүй бол аль ч халаалт нь зардал бага байх болно шүү. Тиймээс л бид энэхүү зөвлөгөөг бичсэн юм.
Манай компани нь дулаан алдагдлын шинжилгээг хийж эхлээд 4 жил болж байна. Энэ хугацаанд бид нийслэлийн бүхий л дүүргийн ХАУС, орон сууц нийлсэн 50 гаруй айл, албан байгууллагын дулаан алдагдлын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Бид зах зээл дээр байдаг бүх төрлийн дулаалгаар дулаалсан байшингийн дулаан алдагдлыг тодорхойлсон байна. Бид автомат механик агааржуулагчтай, дулаан солилцдог агааржуулагчтай гээд бүхий л төрлийн байшин. Тогоор, нүүрсээр, паартай, шалны халаалттай гэх мэт янз бүрийн халаалттай байшингуудын дулаан алдагдлыг тодорхойлж асуудлуудыг нь шийдэх маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч заримыг дулаалж өгч бүрэн дулаан алдагдалгүй болгож өгсөн байна. Ингээд энэ их туршлага дээрээсээ үндэслэн дулаан алдагдлаа өөрсдөө илрүүлж болох 2 төрлийн аргыг танилцуулъя.
Агаар нэвтэрч буй хэсгүүдийг тодорхойлох
Эхлээд агаар нэвтэрч, алдагдаж буй хэсгүүдийг цаасан дээр бич. Energy.gov сайтын судалгаагаар байшингийнхаа битүүмжлэлийг сайжруулснаар 5-30%-аар цахилгаан, дулааны зардлаа хэмнэх боломжтой гэж гарсан байдаг. Шууд агаар нэвтэрч байж болох Монголд ихэвчлэн тохиолддог доорх цэгүүд бий.
Дулаалгаа шалгах
Та ердөө термометр ашиглаад л дулаан алдагдлаа их эсвэл бага байгааг илрүүлэх боломжтой. Лазер термометр эсвэл өрөөний жижиг термометр хэдэн ширхэг байхад л болно.
Дулаан алдагдалгүй байшин бол өрөөний хаана ч ижил температуртай байх ёстой гэсэн үндсэн зарчмаар дулаан алдагдлаа тодорхойлж байна гэсэн үг.
Манай компанийн инженер техникийн ажилчдын зохион бүтээсэн “Хар хайрцаг” төхөөрөмж нь таны байшингийн бүхий л цэгүүд дээрх температурыг 24-н цагийн турш тэмдэглэн авч, температурын мэдээллийг интернетээр хүлээн авч хардаг учир дулаан алдагдлыг маш нарийн тодорхойлдог.
Температуруудын зөрүү их байх тусам тухайн хэсгийн дулаан алдагдал их байна гэсэн үг. Жишээ нь дээврийн (таазны) температур өрөөний температураас 4 градусаар бага, хананы температур өрөөний температураас 2 градусаар бага байгаа бол дээврээр илүү их дулаан алдагдаж байна аа гэсэн үг юм.
Ингээд та маш энгийн аргаар дулаан алдагдлаа шалгах боломжтой боллоо. Харин таньд дээрх дулаан алдагдлуудаа найдвартай дулаалах ажил л үлдлээ. Манай компанийн хувьд дулаан мэдрэгч камераар таны байшингийн бүхий л хэсгийг нэг бүрчлэн зураг дарж мэргэжлийн программийн тусламжтайгаар дулаан алдагдлыг тань 100% тодорхойлж, яг аль хэсгээр хэдэн хувийн дулаан алдагдаж байгааг “Хар хайрцаг” төхөөрөмжөөрөө маш нарийн гаргадаг. Мөн түүнчлэн 15 жил ХАУС барьсан арвин их туршлагаасаа таньд хэрхэн зөв, бүрэн дулаалах зөвлөгөөг өгдөг юм аа.
Та дулаан алдагдлаа бүрэн тодорхойлохгүйгээр таамгаараа байшингаа дулаалбал цаг хугацаа, мөнгөө дэмий үрнэ. Тиймээс эд хүйтэрч байгаа энэ үед л байшингийнхаа дулаан алдагдлыг үнэн зөв, бүрэн тодорхойлж авах нь хамгийн чухал юм шүү.
Та бүхэнд энэхүү зөвлөгөө маань хэрэг болж дулаан алдагдалгүй байшинд өнтэй өвөлжих болтугай гэж хүсье. Асуух зүйл байвал доор сэтгэгдэл дээр бичээрэй. Мөн манай Facebook мессенжерээр холбогдоорой.
халаалтын систем юунаас болж жигд бус ажиллад байгаан болоо яг адилхан суурилуулсан мөртөө зарим хэсэг нь температур нь адилхан заагаад байгаач баркетан дээрээ бүлээхэн байгаад байхын
сайн байна уу та бүхэндээ энэ ѳдрийн мэнд хүргье.манайхан 2016 онд шинэ байранд орсон юм. нэг давхарт юм.манай ариун цэврийн ѳрѳѳ гадаа хүйтрэхээр их хүйтэн байх юм. яагаад тэгдэг юм бол .хэлж ѳгѳѳч
zovolgoo avah
талархлаа