Битүүмжлэл вэбинарийн бичлэг орлоо

Huntsman Building Solutions (HBS) нь 2020 онд шүршдэг хөөсөн дулаалгын 3-н топ брэндүүдийг (АНУ, Канад) нэгтгэн дэлхийн #1 шүршдэг хөөсөн дулаалгын үйлдвэр болсон билээ. Гэрчулуу констракшн компани нь дэлхийн #1 шүршдэг хөөсний брэндийг Монголд нэвтрүүлж байгаатай холбогдуулан энергийн хэмнэлттэй орон сууцны дулаалганд битүүмжлэл хэр чухал байдаг талаар олон жилийн туршилт судалгаан дээр үндэслэсэн вэбинарыг онлайн…

хэрхэн дулаан алдагдлыг илрүүлэх вэ

Байшингийхаа дулаан алдагдлыг хэрхэн өөрсдөө хэмжиж тодорхойлох вэ?

МУ-ын ЗГ-ын утааг бууруулах ажлын хүрээнд ирэх 5-н сараас эхлэн түүхий нүүрсийг УБ руу оруулахгүй, уурын зуух шинээр барихгүй байх шийдвэр гарлаа. Эхнээс нь уурын зуух барьсан ААН-үүдийг торгоод эхэлсэн. Тиймээс бид ирэх өвөл хэрхэн нүүрс түлэхгүйгээр дулаан өвөлжих вэ гэсэн маш хүндхэн асуудал урган гарч ирлээ. Идэр ес тачигнасан, шөнөдөө -40 градусаас хүйтэрдэг 30-аад…

гэрчулуу шүршдэг хөөс хаус аос

Маш үнэтэй хэрнээ үнэгүй зөвлөгөө

Би бээр барилгын салбартай ажил амьдралаа холбоод 16 жилийг ардаа орхижээ. Энэ олон жилүүдэд ихэвчлэн хувийн орон сууцнууд барьж ашиглалтанд өгч байсан байх юм. Нэгэн өвлийг ардаа орхиод л бөөн туршлага сургамж нэмэгддэг юм. Яагаад гэвэл барьсан барилгын маань төлөвлөлт нь буруу, материалын сонголт нь буруу, чанаргүй гүйцэтгэл гээд л бүх муу талууд нь өвлийн хүйтэнд илэрнэ дээ. Гэхдээ энэ бүхэн маань ирээдүйн барилгуудад маань бөөн сургамж туршлага болон улам сайжирч төлөвлөгддөг. 16 жилийн өмнө барьсан барилгаа одоо харахаар инээдтэй, гунигтай, хөгжилтэй санагддаг.

Байшин амьсгалах ёстой юу?

Та хэрвээ хувийн амины орон сууц барихаар судалж байсан бол “Байшин амьсгалах ёстой” гэсэн үгийг олон удаа сонссон байх. Дулаалгын материалууд сонирхож үзсэн бол бүүр их сонссон байх ёстой. Энэ юу гэсэн үг болох талаар бодож үзэцгээе.

Цонхны дулаан алдагдал

Улаанбаатарын орчимд барих барилгад 3 давхар шиллэгээтэй цонх суулгасан байх ёстой. Ийм цонх хийхэд зарим талаас хүндрэлтэйгээс гадна, үнэ өндөртэй болох тул зах зээлд өргөн нэвтэрч чадахгүй байна. Гэвч дараах арга хэмжээнүүдийг авсанаар одоо байгаа хуучин цонх, хаалганы дулааны алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Үүнд: • Цонх, хаалганы завсар зайг сайтар чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг…

Дээврийн дулаан алдагдал

Барилгын бусад хийц, хэсэгтэй харьцуулахад дээвэр нь нэг талаас гадаа цаг агаарын, нөгөө талаас дотор агаарын нөлөөлөлд хамгийн их өртдөг хийц тул түүнд тавигдах шаардлагуудыг мэдэж, анхнаас нь хийц, төлөвлөлтийг зөв сонгох нь чухал. Хүмүүс дээврийн дулаалгыг төдийлэн анхаардаггүй. Гэтэл ердийн барилгад дээврийн дулааны алдагдал 15-20% хувь байдаг тул дулаан тусгаарлалтыг сайжруулснаар халаалтын зардлыг мэдэгдэхүйц…