[Шүршдэг полиуретан хөөс] ба [чулуун хөвөн, шилэн хөвөн, эрдэст хөвөн]

БОДИТ БАЙДАЛ БА ЭНДҮҮРЭЛТ.Отгонтөмөр : Сүүлийн үед полиуретан шүршдэг хөөсний талаар буруу ойлголт төрүүлэхүйц олон мэдээлэл цацагдаж, дулаалгын материал сонголтонд буруугаар нөлөөлж байгаа учир дулаалгын материалуудын талаар мэдээллийг мэргэжлийн талаас нь бодитоор тайлбарлаж, эндүүрлийг арилгах үүднээс ээлжит нийтлэлээрээ та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. ЭНДҮҮРЭЛ #1: Дулааны эсэргүүцэл нь ижил түвшинд байхад дулаалгууд адилхан. БОДИТ…

Байшингийхаа дулаан алдагдлыг хэрхэн өөрсдөө хэмжиж тодорхойлох вэ?

МУ-ын ЗГ-ын утааг бууруулах ажлын хүрээнд ирэх 5-н сараас эхлэн түүхий нүүрсийг УБ руу оруулахгүй, уурын зуух шинээр барихгүй байх шийдвэр гарлаа. Эхнээс нь уурын зуух барьсан ААН-үүдийг торгоод эхэлсэн. Тиймээс бид ирэх өвөл хэрхэн нүүрс түлэхгүйгээр дулаан өвөлжих вэ гэсэн маш хүндхэн асуудал урган гарч ирлээ. Идэр ес тачигнасан, шөнөдөө -40 градусаас хүйтэрдэг 30-аад…

2018 оны өвөл

Намайг хүүхэд байхад байгал дэлхий маань ямар ч сайхан, хүн зон нь ямар ч хүнлэг байсан юм бэ гэж надад хааяа бодогддог юм. Бямба гарагт бороо ороход хөгшчүүл бямбын бороо бямбадаа гэж хэлэхэд яг л долоо хоног бороо шивэрч бямба гарагтаа л тэнгэр цэлмэдэгсэн.

Бассейн , спа, саун, шүршүүртэй иж бүрэн амралтын өрөөнүүд

Их тэнгэрийн 24-р байрны 1 давхрын амралтын өрөөнүүдийн ажил 4м*8м*2м хэмжээтэй бассейнийг АНУ-ын Minder фирмийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон Спа Саун Шүршүүр Бялдаржуулах өрөө Хүүхдийн тоглооын өрөө Хувцас солих өрөө Гал тогоотой иж бүрэн амралт, үйлчилгээний давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн.

АПУ компанийн Яргайт дахь ажилчдын орон сууц

Энэхүү барилга нь 4х12 харьцаатай бөгөөд 3-н айлын орон сууцны барилга юм. Хийцлэл нь дүнзэн торх өрж, ваараар дээвэрлэсэн ба шилэн хөвөнгөөр дулаалж, гипсэн ханаар доторлож заслыг хийсэн болно. Энэхүү ажлыг 45 хоногт хийж гүйцэтгэсэн.

Гурван давхар бетонон каркасан цутгалттай өргөтгөл

Зуслангийн байрандаа өргөтгөл барих хүсэлтэй олон иргэд байдаг. Гэтэл өргөтгөлийн ажлыг маш нарийн тооцоолж хийгээгүйгээс барилгад эвдрэл гарах нь элбэг юм. Тиймээс өргөтгөлийн ажлыг мэргэжлийн барилгын компаниар бариулах нь илүү найдвартай юм.

АПУ компанийн брэнд барааны дэлгүүр болон Нийслэл фитнесийн барилгын дээвэр

19-р хороолол дахь АПУ компанийн нэрийн барааны дэлгүүр, фитнесийн 2 барилгын вааран дээвэр болон гадаад тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, гэрээт хугацаандаа хүлээлгэн өгсөн. Энэхүү ажилд бид 5 жилийн баталгаа өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудал үүсээгүйг хэлэхэд таатай байна.

Иргэн Пүрэвийн зуслангийн байшингийн дээвэр, гадна тохижилтын ажил

Энэхүү зуслангийн байшин нь 10х10-ийн хэмжээтэй бөгөөд вааран дээврийн ажлыг 35 хоногийн дотор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг Герман технологиор барьсан бөгөөд одоог хүртэл дусаал гоожих, хагарах зэрэг асуудал огт гаргаагүй бөгөөд ямар нэгэн асуудал гаргахад бид өөрсдийн зардлаар засвар үйлчилгээг хийж үйлчилдэг нь бидний давуу тал юм.

Хаус ХАОС

Бид 40 гаруй хувийн амины орон сууцнуудыг Монгол карказ, дүнз, канад технологи ашиглан барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тэдгээр барилгадаа бид 5-н жилийн баталгаа өгч ямарваа асуудлыг үнэ төлбөргүй шийдэж өгдөг юм.