
Huntsman Building Solutions (HBS) нь 2020 онд шүршдэг хөөсөн дулаалгын 3-н топ брэндүүдийг (АНУ, Канад) нэгтгэн дэлхийн #1 шүршдэг хөөсөн дулаалгын үйлдвэр болсон билээ. Гэрчулуу констракшн компани нь дэлхийн #1 шүршдэг хөөсний брэндийг Монголд нэвтрүүлж байгаатай холбогдуулан энергийн хэмнэлттэй орон сууцны дулаалганд битүүмжлэл хэр чухал байдаг талаар олон жилийн туршилт судалгаан дээр үндэслэсэн вэбинарыг онлайн хэлбэрээр зохион байгуулсан.
Энэхүү вэбинар хэнд хэрэгтэй вэ?
- Барилгын компанийн инженер техникийн ажилчид, гүйцэтгэл хяналтын инженерүүд
- Барилгын зураг төсөв, тооцооллын инженерүүд, архитекторууд г.м
- Барилгын дулаалгын чиглэлээр ажилладаг албан байгууллагуудын удирдлагууд, ИТА-д
- Байшингаа хэрхэн зөв дулаалах талаар онол практикийн цогц мэдлэг авахыг хүсч буй хүн бүрт
- ЭХАОС (энергийн хэмнэлттэй амины орон сууц) буюу EEB (energy efficient building) сонирхдог хүн бүрт
Huntsman building solutions компанийн зөвлөх инженер Робертас Карваускас-ийн олон жилийн туршилт судалгааны ажлын тайланг үндэс болгон, манай компанийн захирал, үүсгэн байгуулагч Т.Отгонтөмөр та бүхэнтэй 16+ жилийн турш хуримтлуулсан туршлагаа нэмж баяжуулан энэхүү вэбинарыг хүргэх болно.
Вэбинар нь 2021 оны 3 сарын 11-ны Пүрэв гаригт 10 цагаас шууд онлайн явагдсан.
Вэбинартай холбоотой нэмэлт мэдээллийг манай компанийн 76767699 дугаарын утаснаас лавлана уу.