КОМПАНИЙН ТУХАЙ

Бид өнгөрсөн 14 ЖИЛИЙН хугацаанд хувийн амины орон сууц барихаас гадна олон шинэ бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлсээр байсан. Бид 2005 оноос Амины орон сууц барьж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2007 онд бие даасан компани болж Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон АОС бүтээхээр тасралтгүй хөгжүүлсээр, АОС барихаас гадна Полиуретан хөөсөн дулаалга, Дулаан алдагдлын шинжилгээ, Төмөр, Модон хийцлэл, Бассейн, Байгалийн усан сан, Элсээр цэвэрлэх зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна.

Цаашид ч бид чанартай ажлын гүйцэтгэл, шинэ технологийн, шинэ үйлчилгээнүүдийг Монголдоо нэвтрүүлсээр байх болно.

БИДНИЙ ТУРШЛАГА

Амины орон сууц барих - 14 жил
Бассейн, байгалийн усан сан - 12 жил
Төмөр хийцлэл, модон хийцлэл - 10 жил
Полиуретан хөөсөн дулаалга - 8 жил
Дулаан алдагдлын шинжилгээ - 4 жил

ЗАХИРЛЫН ХЭЛСЭН ҮГНЭЭС

Би бээр барилгын салбартай ажил амьдралаа холбоод 16 жилийг ардаа орхижээ. Энэ олон жилүүдэд ихэвчлэн хувийн орон сууцнууд барьж ашиглалтанд өгч байсан байх юм. Нэгэн өвлийг ардаа орхиод л бөөн туршлага сургамж нэмэгддэг юм.

Яагаад гэвэл барьсан барилгын маань төлөвлөлт нь буруу, материалын сонголт нь буруу, чанаргүй гүйцэтгэл гээд л бүх муу талууд нь өвлийн хүйтэнд илэрнэ дээ. Гэхдээ энэ бүхэн маань ирээдүйн барилгуудад маань бөөн сургамж туршлага болон улам сайжирч төлөвлөгддөг. 16 жилийн өмнө барьсан барилгаа одоо харахаар инээдтэй, гунигтай, хөгжилтэй санагддаг.

Т.ОТГОНТӨМӨР

Компанийн үүсгэн байгуулагч
Түүний бичсэн зөвлөгөөг унших
гэрчулуу шүршдэг хөөс хаус аос
0
Мэргэжлийн хамт олон
0
Аз жаргалтай үйлчлүүлэгчид
0
Амжилттай хэрэгжүүлсэн төслүүд

БИДНИЙ ЗАРЧИМ

Тэргүүлэгч барилгын компани болоход биднийг чиглүүлэх 5-н зарчим

Шударга үнэнч байх

Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж, тэдний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж бүгдийг үнэн зөвөөр тайлагнаж хэлэлцдэг байх.

Шударга үнийн санал

Тухайн төсөлд шаардлагатай чанартай материалыг зөв сонгож, түүнийг зах зээлийн дунджаас хэтрүүлэхгүй шударга үнийн санал өгч байх.

Үйлчилгээ

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд асуудалд уян хатан хандаж, зохистойгоор шийдэж болох боломжийг судалж үздэг байх.

Бүрэн дүүрэн гүйцэтгэл

Аливаа захиалгыг бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний зардал үнэтэй, цаг хугацаатай байх тохиолдолд л авч байх. Авсан тохиолдолд зардлаас үл хамааран бүрэн дуусгаж гүйцэтгэж ажиллах.

Төвийг сахиж, мэргэжлийн зөвлөгөө өгөх

Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй байх. Бусдыг муулж өөрсдийгөө дөвийлгөхгүй, мэргэжлийн талаас нь зөвхөн үнэнийг хэлдэг байх.

МАНАЙ ИНЖЕНЕРИЙН ХЭЛСЭН ҮГНЭЭС

Барилгын материал бүрийг стандарт норм, зааврын дагуу ашиглаж байж барилга чанартай болдог. Дээврээс ус алдах, хүйтнээр сийгэх, цонх, дээврийн булангаар цан цохих, бохир хөлдөх, шалнаасаа хүйтэн байх, барилгын суурь, хана цуурч хагарах зэрэг нийтлэг тохиолддог барилгын асуудал нь ажилтнуудын мэдлэг, ур чадвар, ашиглаж буй багаж техник, чанартай хийе гэсэн сэтгэл буюу ажлын гүйцэтгэлтэй шууд хамааралтай байдаг.

Би баг хамт олондоо чанартай гүйцэтгэл ямар чухал вэ гэдгийг цаг үргэлж харуулахыг хичээдэг. Энэ нь ч манай хамт олныг чанартай хийж түүнээсээ урам зориг авах хөшүүрэг болж өгдөг.

О.БИЛЭГТ

Хийцийн инженер, талбайн инженер

БИДНИЙГ СОНГОХ 4-Н ШАЛТГААН

14+ ЖИЛИЙН ТУРШЛАГА

Бид 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮД

Онол практик хослосон хамгийн шилдэг мэргэжилтнүүд

ТҮРГЭН ШУУРХАЙ

Ажлыг товлосон хугацаандаа, түргэн шуурхай хийж гүйцэтгэх нь бидний зорилт

ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛ

Бид чин сэтгэлээсээ чанартай ажил хийхийг зорьдог

БИДНИЙ ЗУРАГ

МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД