Хэрэв та шүршдэг хөөсөн дулаалгын үнэ ханш, зардлын талаар мэдээлэл хайж байгаа бол зөв газартаа иржээ.
Шүршдэг хөөсөн дулаалгын зах зээлд 8 жил ажиллаж байгаа манай компанийн хувьд Монголын уур амьсгалд тохирсон дулаалгын материал болох шүршдэг хөөсөн дулаалгын зардлыг хатуу болон зөөлөн хөөсний 3-н төрлөөр тооцож гаргалаа. Их хэмжээтэй дулаалгын төслүүдэд эдгээр үнүүд буурах боломжтой байдаг тул нарийвчилсан үнийг та бидэнтэй холбогдож авах боломжтой.
Бид шүршдэг хөөсний тоног төхөөрөмж, сервис үйлчилгээ, материалын худалдаа, сургалт зөвлөгөөг нэг дор өгөх боломжтой.

Шүршдэг хөөсөн дулаалгын зардал
Зөөлөн хатуу хөөсөөр
ЗӨӨЛӨН ХӨӨС | Энгийн (10 см) | Илүү сайн (15 см) | Шилдэг (20 см) |
Шүршдэг хөөсөн дулаалга – Материалын зардал | 33,000₮ – 36,000₮ | 50,000₮ – 54,000₮ | 70,000₮ – 72,000₮ |
Шүршдэг хөөсөн дулаалга – Суурилуулалтын зардал | 10,000₮ – 15,000₮ | 15,000₮ – 20,000₮ | 20,000₮ – 30,000₮ |
Шүршдэг хөөсөн дулаалга – Нийт | 43,000₮ – 51,000₮ | 65,000₮ – 74,000₮ |
90,000₮ – 102,000₮
|
Шүршдэг хөөсөн дулаалга – Бүх зардал багтсан үнэ | 75,000₮ | 112,500₮ | 150,000₮ |
ХАТУУ ХӨӨС | Энгийн (5 см) | Илүү сайн (7.5 см) | Шилдэг (10 см) |
Шүршдэг хөөсөн дулаалга – Материалын зардал | 30,000₮ – 34,000₮ | 45,000₮ – 51,000₮ | 60,000₮ – 64,000₮ |
Шүршдэг хөөсөн дулаалга – Суурилуулалтын зардал | 10,000₮ – 15,000₮ | 15,000₮ – 20,000₮ | 20,000₮ – 30,000₮ |
Шүршдэг хөөсөн дулаалга – Нийт | 40,000₮ – 49,000₮ | 60,000₮ – 71,000₮ | 80,000₮ – 94,000₮ |
Шүршдэг хөөсөн дулаалга – Бүх зардал багтсан үнэ | 58,000₮ | 87,000₮ | 116,000₮ |
Шүршдэг хөөсөн дулаалга ямар үнэтэй вэ?
Шүршдэг хөөсөн дулаалгыг хаана хэзээ хэрэглэхэд тохиромжтой вэ?
Гэхдээ шүршдэг хөөсөн дулаалгын материал нь бусад дулаалгатай харьцуулахад үнэ өндөр байдаг учир та маш сайн тооцоолж дулаалгаа шийдэх хэрэгтэй.
Юуг тооцоолох вэ гэхээр, удаан хугацаандаа шүршдэг хөөс нь дулаан хадгалах чанараа бусад дулаалга шиг алддаггүй, зай залгаас үүсэхгүй учир халаалтын зардлыг 90% хүртэл бууруулан хөрөнгө оруулалтаа маш хурдан нөхөх боломжтой байдаг. Томоохон төслүүдийн хувьд цаг хугацааг ихээр хэмнэж дулаанаа эрт авах боломжийг бүрдүүлж өгдөг.
Дулаалахад төвөгтэй газруудыг төвөггүй дулаалж дүүргэх боломжтой. Барилгын хананд рам зангидаж фасад хийж байгаа тохиолдолд хананд нүх гаргахгүй, уур ус тусгаарлагч хэрэглэх шаардлагагүй, бага дулаанаар дулаан өвөлжих боломжийг олгох тул оршин суугчид сэтгэл ханамжтай, төслийн нэр хүнд өсөх боломжтой юм.